”Үндэсний номын баяр”-ын тов гарлаа
“Үндэсний номын баяр” энэ жил 9-р сарын 14,15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Зохиолч, бүтээгчидуншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах боломжыг олгодог энэхүү баярыг “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намрын улиралд зохион байгуулдаг юм. Оюуны өргөн хэмжээний цугларалт улс орон бүрт олон янзаар явагддагаас хотынхоо нэрээр нэрлэсэн Франкфурт, Бээжин, Москва, Токиогийн номын баярууд олон улсын анхааралд зүй ёсоор ордог. Харин Монголын хувьд хавар намрын улиралд номын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, намар “Үндэсний номын баяр” нэрийн дор нэгтгэж, харин хавар “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг илүү өргөн хүрээтэй зохион байгуулан дэлхийн улс үндэстнүүдийн хооронд оюуны соёлын харилцааг цогцлоохыг зорьж байна.
http://eagle.mn/r/49511