Үндэсний номын баярын реклам

Энэхүү арга хэмжээ нь ном зохиогч, ном хэвлэгч, ном худалдагч, номын санч, ном уншигч хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болж хүрээгээ тэлэн улс орон даяар нэгэн уриан дор тэмдэглэдэг болсон билээ. Тодруулбал, 2012 онд “Олуулаа уншъя”, 2013 онд “Номын аялалд гарцгаая”, 2014 онд “Ном бол оюун санааны тусгаар тогтнол”, 2015 онд “Бид номд дуртай”, 2016 он “Цаасан хэвлэлээс цахим ном руу”, 2017 онд “Гэр бүлийн уншлагыг дэмжье”, 2018 онд “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор болж байна. Үндэсний хэмжээний номын баяраар нийт аймаг, нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагчид, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид нэгэн дор цуглан номоо солилцож, номоо бэлэглэж, ном хаялцаж, номоо таниулдаг сайхан уламжлал тогтжээ.