УРАЛДААН

Нэг. Зорилго: Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын дотоод ертөнц, хүсэл мөрөөдлөө дүрслэн зурах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэх чадварыг дэмжих, авьяас сонирхлыг нээн хөгжүүлэхэд, ирээдүй болсон хүүхдүүдэд ном зохиолыг таниулах, мэдлэгт нь хөрөнгө оруулахад оршино. Энэхүү уралдаан нь “Улаанбаатар номын баяр”-ыг угтсан үйл ажиллагааны дөрөв дэх ажил болно.

Хоёр. Сэдэв, чиглэл: - Бүтээлийн сэдэв: “ХҮЖИЙН ГАЛ”, “УНАГА”
- Ерөнхий чиглэл: Эрдэм номын үр шим, сайхан ирээдүйгээ өөрийн үзэл бодол, төсөөллөөр дүрслэн бүтээнэ.

Гурав. Уралдаан зохион байгуулагдах чиглэл
- Гар зураг( Будгийн хэрэгсэл чөлөөтэй ) 
- Эсээ бичиг

Дөрөв. Хамрах хүрээ. Ангилал /Гар зураг/
- 4 - 6 нас
- 7 - 9 нас
- 10 - 12 нас .
Ангилал /Эсээ бичлэг/ 
- 10 - 13 нас
- 14 -16 нас

Тав. Уралдааны зохион байгуулалт, бүтээл хүлээн авах хугацаа
Бүтээлийг 2019.05.05-аас 2019.05.21-ны өдрийг хүртэл Монголын Зохиолчдын Эвлэлийн байрны 302 тоот өрөөнд хүлээн авна. Бичвэрийг info@bookworld.mn хаягаар илгээх боломжтой.

Зургаа. Бүтээлд тавигдах шаардлага, шалгаруулалтын журам
- Гар зураг А3 хэмжээ 297х420 см -с томгүй ватум цаасан дээр зурсан байна.
Эсээ бичиг: 500 үгнээс доошгүй, А4 210х297 хэмжээтэй цаасан дээр гараар эсвэл компьютерээр шивсэн байх. 
- Зураг болон эсээ бичгийн ар талд овог нэрийг бүтнээр, бүтээлийн нэр, нас, хүйс, хот, дүүрэг, сургууль анги болон харилцах утасны дугаарыг бичнэ.
- Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан /бичигдсэн/ байх бөгөөдном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан /бичсэн/ зургийг /бичлэгийг/ уралдаанд оролцуулах боломжгүй.
- Бүтээлийг сонгон шалгаруулахдаа уран сэтгэмж, ур чадвар, гүйцэтгэлийг давуу тал болгоно.

Долоо. Шагнал урамшуулал Насны ангилал бүрд

- Тэргүүн байр - 1, Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагнал, ивээн тэтгэгч байгууллагын шагнал, дурсамж үнэ бүхий зүйл
- Дэд байр - 1, Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагнал, ивээн тэтгэгч байгууллагын шагнал, дурсамж гарын бэлэг
- Гутгаар байр – 1, Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагнал, ивээн тэтгэгч байгууллагын шагнал, гарын бэлэг

Найм. Бусад. Байр эзэлсэн сурагчдын шагналыг 2019 оны 5 -р сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болох “УЛААНБААТАР НОМЫН БАЯР 2019” үйл ажиллагаан дээр гардуулна. Уралдаанд оролцсон бүтээлүүдийг 2019 оны 5-р сарын 23-25 хооронд Д.Сүхбаатарын талбайд Л.Бадарч гуайн нэрэмжит үзэсгэлэнд дэлгэн сонирхуулна.

Ес. Уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүхэн гарын бэлэгтэй.

Зохионбайгуулагч: “Номын Соёлт ертөнц” ТББ
Монголын Зохиолчдын Эвлэлийн Хүүхдийн зохиолын үндэсний төв 
Хүүхдийн төв номын сан
“Мангаа”хүүхдийн номын газар

Холбоо барих утас: 96962686