Үндэсний номын баяр V сарын 20-оос 22-ний өдрүүдэд болно

Өнгөрсөн оны УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн тавдугаар зүйлд "Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг V болон IX сарын гурав  дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх"-ийг нэмэлтээр оруулан баталсан билээ.

31 дэх удаагийн Үндэсний номын баярыг V сарын 20-оос 22-ний өдрүүдэд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх юм. Үндэсний номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч паблишингуудын бүтээлүүдийг хямдралтай, гарын үсэгтэйгээр худалдан авах боломж бүрддэг тул хүмүүс уг баярт өндөр ач холбогдол өгдөг. Түүнчлэн ховор хуучин номуудын худалдааг мөн номонд шимтэгч хэн бүхэн эртнээс догдлон хүлээдэг билээ. Энэ удаагийн номын баярыг "Хүүхэд бүрт ном" гэсэн уриатайгаар зохион байгуулах ажээ. 

https://ub.life/p/28384?fbclid=IwAR0vvpXcHOVeMWEdLBoQLpM-cHajgLn1r58j2lo0xFItxPNXXBpy3Od0LF4