30 ДАХЬ УДААГИЙН ҮНДЭСНИЙ ”НОМЫН БАЯР” ЭХЭЛЛЭЭ

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг 30 дахь удаагийн үндэсний “Номын баяр” эхэллээ.  Энэ жилийн намрын номын баяр  9-р сарын 17-оос 19-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар зохион байгуулагдаж байна.

Номын баярт дунджаар 100  гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог. 

Номын баяраар бүх ном 5-60 хувь хямдардаг бөгөөд цоо шинэ болон олдоц муутай ховор номуудыг ч нэг дороос авах боломжтой юм. 

Гурван өдөр үргэлжлэх номын баярт халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн, оролцогч бүр вакциндаа хамрагдаж, бага насны хүүхдээ дагуулахгүй хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид нь уриаллаа. 

http://www.tusgal.mn/3sh-dakhi-udaagiin-undesnii-nomiin-bayar-ekhelle