Хэвлэлийн бага хурал

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль нь 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж 13 удаа нэмэлт өөрчлөлт орон, нийтээр тэмдэглэх 15 тэмдэглэлт өдрүүд байдаг.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” хэсэгт “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийг тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэж нэмэлт оруулсан нь

УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж, батлагдлаа. Энэ хуулийн тухай хэвлэлийн бага хурал 2021 оны 7-р сарын 7-ний өдөр Төрийн ордонд боллоо. Хуралд УИХ-ын гишүүд, "Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд нарын хүмүүс оролцлоо.

Эх хэл, түүх соёлоо үлдээн хамгаалах, нийгмийн соён гэгээрлийн сайн сайхны төлөө иргэд хүүхэд залуусыг номтой нөхөрлөх хандлагыг сэргээх ач холбогдолтой юм.

Дэмжиж батлалцсан УИХ-ын гишүүддээ ном зохиогчид, бүтээгчид, номонд дурлагчид, уншигчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн, Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг