”ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР” ТӨВ ТАЛБАЙД БОЛНО
“Номын соёлт” ертөнц төрийн бус байгууллагаас үндэсний номын баярыг 31 дэх удаагаа зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Тус ТББ-ын тэргүүн Б.Сувд 2007 оноос хойш жилд хоёр удаа номын баярыг тэмдэглэсээр өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд нийгэмд ном унших соёл түгэн дэлгэрч, олон хүн энэхүү баярыг хүлээдэг болсон байна. 15-22 насны хүүхдүүд уг баярт идэвхтэй сайн оролцдог. Номын соёлт ертөнц” клубын суралцагчид болон сайн дурын залуучууд номын баярын үеэр ажиллана. Бэлтгэл ажлаа хангаад дөрөв өдрийн дараа нээлтээ хийх гэж байна.
Гаднаас зочид хүрэлцэн ирж байгаа тул улсынхаа нэрийг бодож илүү сайхан зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.
Түүнчлэн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандаад байна. Үндэсний номын баярыг Илүү их уншъя уриан дор зохион байгуулах бөгөөд номын соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгоно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.
16 дахь жилдээ болж буй 31 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 20-22 ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
https://www.zogii.mn/post/7554344