33 дахь удаагийн буюу хаврын номын баяр 2023.05.19-21-нд болно.
Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм. Ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб, их дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.
Номын баяр нь хүмүүсийг ялангуяа хүүхэд залуусыг номд дуртай болгох зорилгоор “Зөв мэдлэгт хөтөлнө” уриаг сурталчилдаг. Үндэсний номын баяр нь олон сэдэв агуулгатай номыг улс орныхоо иргэдэд хямд үнээр хүргэх, уншигчдыг зохиолчидтой уулзах боломжийг олгодог. Хоёр хөршөөсөө зочид оролцдог Улаанбаатар хот төдийгүй Монгол улсдаа хамгийн алдартай соёлын арга хэмжээ юм.