33 дахь удаагийн буюу хаврын номын баяр 2023.05.19-21-нд болно.

Өнгөрсөн жил тус баярт давхардсан тоогоор 180.000 хүн хамрагдлаа. Зорин ирэгсдийн 76% орчим нь 15-22 насны хүүхэд залуус байв.
Номын баяр нь хүмүүсийг ялангуяа хүүхэд залуусыг номд дуртай болгох зорилгоор “Зөв мэдлэгт хөтөлнө” уриаг сурталчилдаг.

Үндэсний номын баяр нь олон сэдэв агуулгатай номыг улс орныхоо иргэдэд хямд үнээр хүргэх, уншигчдыг зохиолчидтой уулзах боломжийг олгодог. Хоёр хөршөөсөө зочид оролцдог Улаанбаатар хот төдийгүй Монгол улсдаа хамгийн алдартай соёлын арга хэмжээ юм.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм. Ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб, их дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог. 

Та болон танай байгууллагат тус баяртай хамтран ажиллах санал, хүсэлт байгаа бол info@ubbookfair.com хаягаар хандаарай.

Цааш унших

32 ДАХЬ УДААГИЙН НОМЫН БАЯР “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” УРИАТАЙГААР ОРОН ДАЯАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2007 оноос эхлэн “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар Номын баярыг жил бүрийн хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулж өдгөө 32 дахь удаагийн номын баяраа тэмдэглэж байна. Тус ТББ-ын санаачилгыг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгч 158 тоот зарлиг буулгаж 2012 оноос “Номын баярын өдөр”-ийг нийслэлийн төв талбайд тэмдэглэдэг болсон бөгөөд 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг тэмдэглэх тухай заалт оруулж баталснаар Номын баяр улам бүр өргөжин хүрээгээ тэлж, номыг дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг БАЯР болоод байгаа билээ.

Цааш унших

Үндэсний номын баяр төв талбайд эхэллээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, ”Номын соёлт ертөнц” ТББ-аас 31 дэх удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.

Гурван өдөр үргэлжлэх Үндэсний номын баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэж буй юм.

Цааш унших

”Үндэсний номын баяр”-ыг 31 дэх удаагаа тэмдэглэнэ

Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх үйл ажиллагаа хуульчлагдсанаас хойш хоёр дахь, анх зохион байгуулж эхэлснээс хойш 31 дэх удаагийн Үндэсний Номын баярыг энэ тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэх гэж байна.

Цааш унших

”Номын соёлт ертөнц” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Сувд

Хүн бүхэн мэдлэг, мэдээлэл, боловсролыг цахим орчноос авах боломжтой болсон энэ цаг үед цаасан хэвлэл, номын соёлыг бүрэн гээсэнгүй. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь болсон сонгодог уран зохиолуудыг хэвлэмэл хэлбэрээр нь унших явдал харин ч эсрэгээрээ газар авч байна. Харин номын соёлыг олонд хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, нийтэд сурталчилан таниулах, зохиолч уншигчдыг холбосон гүүр болж буй нэгэн цогц, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ буюу “Үндэсний номын баяр” ирэх сарын 20-22 өдрүүдэд 31 дэх удаагаа зохион байгуулагдахаар болжээ. 

Цааш унших