Мэдээлэл

ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ӨДРИЙГ ЖИЛД ХОЁР УДАА НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭДЭГ БОЛЛОО

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж улмаар 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр УИХ-ын чуулганаар батлуулсан билээ. 

Цааш унших

Үндэсний ном, бичиг соёлын өдрүүдийн хууль эцэслэн батлагдлаа

УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжин хууль батлагдлаа.

Цааш унших

ҮНДЭСНИЙ НОМ, БИЧИГ СОЁЛЫН ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.

Цааш унших

”Номын баяр”-ыг жилд хоёр удаа тэмдэглэх хуулийн төслийг байнгын хороо дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны 66.7 хувийн саналаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Цааш унших

Publishing KnowHow Онлайн Сургалт 2

“Номын Соёлт Ертөнц” ТББ-аас хоёр дахь удаа залуу зохиогчид, ном эрхлэн гаргахыг хүсэгчдэд зориулан ном хэвлэн нийтлэх, Монголын болоод Олон Улсын зах зээлд гаргахтай холбоотой бүх төрлийн мэдээллийг нэгтгэсэн цогц сургалт 2021 оны 3-р сарын 1-ний өдөр эхэлнэ.

Цааш унших

“Ном” форум

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу “Ном” форумыг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 15.00 цагт цахимаар зохион байгууллаа.

Цааш унших

Publishing KnowHow Онлайн Сургалт

“Номын Соёлт Ертөнц” ТББ-аас анх удаа залуу зохиогчид, номын судлаач нартаа зориулан ном хэвлэн нийтлэх, Монголын болоод Олон Улсын зах зээлд гаргахтай холбоотой бүх төрлийн мэдээллийг нэгтгэсэн цогц сургалтыг хүргэхэд бэлэн боллоо.

Цааш унших

Т.ГАЛСАН: ЮМАНД ШУНАДАГ ҮЕ НЬ ӨНГӨРӨӨД НОМОНД ШУНАДАГ БОЛЖЭЭ

”Номын баяр-2020” УИХ-ын даргын ивээл дор “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.

“Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу номын баярыг энэ жил есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 4 хүртэл орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх юм. Харин баярын үндсэн үйл ажиллагаа энэ сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж буй юм.

Номын баярт жил бүр 30-40 мянган уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. Та бүхэн энэхүү үйл ажиллагаанд оролцон зохиолчдын гарын үсэгтэй номыг 20-50 хувийн хямдралтай үнээр авах боломжтой бөгөөд номонд дуртай хүн бүхэнд “Улаанбаатар номын баяр” нээлттэй. Мөн та гудамжны номын сан болон цахим номын санд ном хандивлах боломжтой.

Тус үйл ажиллагаанд оролцож буй зохиолчидтой уулзаж, цөөн хором ярилцлаа.

Цааш унших

Ном бол нийгмийн соён гэгээрэл, мэдлэг боловсрол, эрдэм мэдлэгийн үндэс юм.

Дэлхийн 100 гаруй улс оронд Төрийн дэмжлэгтэйгээр үндэснийхээ төдийгүй олон улсын чанартай номын баярыг зохион байгуулдаг уламжлал тогтсон байдаг. Ард иргэдийг номонд дуртай болгон ном унших соёлыг дэлгэрүүлэх зорилгоор номын баярыг тэмэглэлт өдрүүдийн нэгээр хуульчлан оруулах төсөл санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Цааш унших