Онцлох мэдээ

”Номын соёлт ертөнц” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Сувд

Хүн бүхэн мэдлэг, мэдээлэл, боловсролыг цахим орчноос авах боломжтой болсон энэ цаг үед цаасан хэвлэл, номын соёлыг бүрэн гээсэнгүй. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь болсон сонгодог уран зохиолуудыг хэвлэмэл хэлбэрээр нь унших явдал харин ч эсрэгээрээ газар авч байна. Харин номын соёлыг олонд хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, нийтэд сурталчилан таниулах, зохиолч уншигчдыг холбосон гүүр болж буй нэгэн цогц, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ буюу “Үндэсний номын баяр” ирэх сарын 20-22 өдрүүдэд 31 дэх удаагаа зохион байгуулагдахаар болжээ. 

Цааш унших

Тайлан 2020

Цар тахлын үед тасраагүй номын баяраа таслаагүйн дээр ажлын олон туршлагыг бид нэмэв. Номын баяртай холбоотой бичлэг постуудыг фэйсбүүкт #номынбаяр -аар хайгаад үзээрэй. Жишээ нь: https://www.facebook.com/montsame.agency/posts/3238805989502491

Цааш унших

“Номын баяр-2020” төв талбайд эхэллээ

”Номын баяр-2020” УИХ-ын даргын ивээл дор “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.
“Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болон зохиож байгаа номын баярыг энэ жил Монгол орон даяар 18 хоногийн турш өргөн дэлгэр тэмдэглэхээрээ онцлогтой.

Цааш унших

А.Ундраа: Монгол Улс Үндэсний номын баярын өдөртэй болно

Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.12.12) Төрийн ордонд зохион байгууллаа.

Цааш унших

Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд болно

Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд буюу энэ сарын 14-15-нд “Ном бол зам” уриан дор болно.

Номд дуртай монголчууд энэхүү баярын өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, ном хэвлэлийг сурталчлах, уншлагыг дэмжих зорилгоор 26 дахь удаагаа тэмдэглэх юм.

Цааш унших

УРАЛДААН

Монголын хүүхдийн ном зохиолын томоохон төлөөлөгч болох
Лувсандашын БАДАРЧ агсны 100 жилийн ойд зориулсан
гар зураг, эсээ бичлэгийн уралдааны удирдамж

Цааш унших

Үндэсний номын баяр - 2018

​​​​​​​Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж ,ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Үндэсний номын баяр 2018”-ыг 09 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд нэгдсэн төлөвлөгөөгөөр100 гаруй арга хэмжээг “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор зохион байгуулна.

Цааш унших