Редактор

ЦЭДЭВДАМБЫН ОЮУНЧИМЭГ

Сэтгүүлч, нийтлэлч, редактор

 

Цахим шуудан: oyunchimeg.ts@gmail.com

СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРТ АЖИЛЛАСАН ТУРШЛАГА:

Цэдэвдамбын Оюунчимэг нь 1998 оноос эхлэн төрийн “Ардын эрх”, “Ням гариг”, долоо хоног тутмын “Инфо” сонин болон бусад хэвлэлд идэвхтэн бичигч, чөлөөт сэтгүүлчээр ажилласан ба 2005-2006 онд “Инфо” сонины эрхлэгч, 2006-2007 онд ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, 2007-2008 онд “Шинэ эрх чөлөө” сэтгүүлийн ерөнхий редактор, 2009-2011 онд УИХ-ын Тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтан, 2012-2014 онд номын редактор, сургагч багш, чөлөөт сэтгүүлч, 2015-2016 онд Сэлэнгэпресс ХХК-ийн “Номын хүрд” редакцад Ерөнхий редактор, 2016 оны 11 сараас эхлэн “Зиндаа” сэтгүүлд Зөвлөх редактор /2016-2017/, Ерөнхий редактор /2017-2018/, Ерөнхий эрхлэгчээр /2018-12 сараас/ тус тус ажиллаж байна.  

Ц.Оюунчимэг нь “Зиндаа” сэтгүүлийн “Эрхэм зиндаа”, “Үлэмж төгөлдөр”, “Реценз”, “Галерей” болон бусад буланд нийтлэгдэх нийтлэл, ярилцлага, өгүүллийг хариуцан хөтлөхийн зэрэгцээ, 240-280 нүүрээр хэвлэгдэн гардаг “Зиндаа” сэтгүүлийн нийтлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, шинэчлэлтийг тухай бүр мэдрэмжтэйгээр тусгах, сэтгүүлд нийтлэгдэж буй бүтээл туурвилуудыг хянан тохиолдуулах зэргээр сэтгүүлчдийн баг, уран бүтээлчидтэй үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. 

Анх 1998 онд “Ардын эрх”-ийн “Ням гариг” сонинд танин мэдэхүй, уран сайхны 30 гаруй цуврал нийтлэл, өгүүлэл бичиж, мөн оны 8 дугаар сард нийгэм, улс төрийн анхны нийтлэл нь “Ардын эрх” сонины 2-р нүүрт нийтлэгдсэнээр сэтгүүл зүйн бүтээлүүдээ олны хүртээл болгож эхэлсэн. 

Нийгэм, улс төр, соёл, танин мэдэхүйн сэдвээр дагнан бичдэг Ц.Оюунчимэгийн 400 гаруй нийтлэл, өгүүлэл, тэмдэглэл, сурвалжилга, ярилцлагууд нь Ардын эрх, Ням гариг, Зууны мэдээ, Энэ хүүхнүүд үү, Алтан босго, Монголын нэг өдөр, Инфо, Өнөөдөр, Өдрийн сонин, Зиндаа, Нийслэл таймс, Үндэсний мэдээ, Өглөөний сонин зэрэг өдөр тутмын болон 7, 10 хоног тутмын сонинуудад, мөн Шинэ эрх чөлөө, Зиндаа сэтгүүл болон мэдээллийн хэд хэдэн сайтад нийтлэгджээ. 

Дээрх хэвлэлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүдээс нь “Та нарыг дэмжих хүч бий шүү”, “ГОК-ийн ажилчид хэзээ 2000 ам.долларын цалинтай болох вэ?”, “Бардам байж сурцгаая”, “Намын түшээд бус Төрийн түшээд хэрэгтэй байна”, “Санасандаа хүрч чадах цаг үе ирлээ” /Ардын эрх, 1998/, “Буянгийн Жагаа хүүхнүүдийн хөдөлмөрөөр баяжиж байна” /Энэ хүүхнүүд үү, 1999/, “Би Баабарт дургүй, гэвч...” /Өдрийн сонин, 2002/, “ДОХ ядуусын өвчин гэж үү?” /Монголын нэг өдөр, 2003/, Үндэсний үзэл үү, эсвэл империалист үзэл үү?“, “Иргэний хөдөлгөөн ба Бидний амьдрал”, “Зүлэгний хайс ба Амьд явах эрх”, “Жуулчны сезон ба Буянт-Ухаа”, “Аялал жуулчлал ба Монгол жорлон”, “Ерөнхийлөгч яах вэ, Тэргүүн хатагтай..”, “Мэтгэлцээний өнгө ба Ард түмний сонголт” /Инфо сонин, 2004-2005/, “Уул уурхайг улстөржүүлэхээ больцгооё”, “Сэтгэлд хүрээгүй үйлчилгээ буюу Монголдоо ганц UB Palace”, “Эрүүл мэндийн салбар ухрах уу, урагшлах уу” /Инфо сонин, 2006/, “Нар баруунаас мандсан нь” /Шинэ эрх чөлөө сэтгүүл, 2007/, “Мөрөөдлийн хот” /Шинэ эрх чөлөө сэтгүүл, 2008/, “Арвандолдугаар давхар”, “Бяцхан Дисней лэнд”, “Цонжинболдогт аялсан тэмдэглэл”, “13 дугаар зуунд зорчсон тэмдэглэл” “Энэрэнгүй гудамж”, “Аюулгүй хот” /Үндэсний шуудан, 2011/, “Жаргасан гэж үү дээ, бид”, “Нэг саналын үнэ цэнэ” /2012, Shuum.mn/, “Их хааны өв ба Өвөрмонголчуудын амьдрал”, “Эрчимжсэн мал аж ахуйн ирээдүйн дүр төрх ийм ажээ”, “Үндэсний соёлын хэрэглээ ба Ухаалаг хот”, “Ногоон бодлогын хэрэгжилт ба хурдны зам” /Үндэсний шуудан, 2013 он/, “Октябрын баяр ба 2016 он”, “Дөрөв дэх засаглалын төрсөн өдөрт хэлэх үг” /Zindaa.mn, 2016 он/, Зүрх сэтгэлээ өвтгөн байж унших ном /Л.Пүрэвмаа, “Манго жимстэй цай” номын тухай бичвэр, oyunchimegts.blogspot.com, 2017/,  “Хошин шоу - нийгмийн оюун санааны эмгэнэл”, “Хорвоотой танилцсан түүх буюу Их бичгийн хүн Лодонгийн Түдэв” /Зиндаа сэтгүүл, 2016-2017/, “Нарны домог-Монгол үндэстний анхдагч ардын бүжгэн жүжгийг дэлхийн тайзнаа урин залъя”, “”Чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг” хэмээхийн учир буюу Монголын чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн оюун санааны удирдагчийн тухай” (Ц.Дашдондов) /Зиндаа сэтгүүл, 2018/, “Нэн шинэ түүхийг бичиглэгч” (Т.Ганболд), “Зууны гоо үзэсгэлэн” (Лувсанжамцын Цогзолмаа) /Зиндаа сэтгүүл, 2019/, “Далай ээж маань та биднээс аврал эрж байна”, “Мөнгөний өмнө сөхөрсөн Хатгалын усан зам” /Өглөөний сонин, 2019/ зэрэг нийтлэл, хөрөг, өгүүлэл, тэмдэглэлүүд нь уншигчдын анхааралд хүрч, зарим нийтлэлүүд нь шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж байсныг онцлон тэмдэглэж байна. Түүнчлэн нийгмийн болон хөгжлийн асуудлыг хөндсөн сэдвүүдээр Монгол түмний бахархал болсон олны танил эрхмүүд, улстөрчид, мэргэжлийн хүмүүс, гадаадын сэтгүүлч, эмэгтэйчүүд, олны танил хүмүүстэй хийсэн олон тооны ярилцлага нь дээр дурдсан хэвлэлүүдэд нийтлэгджээ. 

РЕДАКТОРЫН АЖЛЫН ТУРШЛАГА:

2005 оноос эхлэн редакторын ажлын гараагаа эхэлсэн. Долоо хоног тутмын “Инфо” сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа сонины редакторын ажилд туршлагажин, улмаар ном бүтээлүүд редакторлах ажлаа өнөөг хүртэл тасралтгүй хийж байна. Редакторын ажлыг мэдлэгт суурилсан, шийдвэр гаргах түвшний ажил хэмээн үздэг, энэ ажилдаа дуртай төдийгүй, маш хариуцлагатай хандаж ирсэн. 

Редактор хүн олон талын мэдлэгтэй байж гэмээнэ хийж буй ажлаа бүрэн дүүрэн ойлгож, зөв хянан тохиолдуулж чадна гэж үздэг. Мөн редактор хүн цаг ямагт шинийг суралцаж, аливаа мэдээллийн учир начрыг олохын төлөө уйгагүй судалгаа хийх, баримтыг олж мэдэх, шалгах, нягтлах чадвартай байх ёстой хэмээн үздэг. Түүнчлэн зураг, дизайн, үгийн өгөгдөл, гарчгийн санаа, зургийн хэлэмж, бодлого зэрэг нарийн мэдрэмж, өндөр ур чадвар шаардсан ажилд ч соргог мэдрэмжтэй хандаж, санаачилгатай, үр бүтээлтэй, хүртээмжтэй ажиллахыг хичээж ирсэн. 

Ном зохиолын орчуулагч, эмхэтгэгч, хянан тохиолдуулагч, хамтран зохиогчоор ажилласан, мөн хэд хэдэн сонин, сэтгүүл, номын редакцад Ерөнхий редактораар ажилласан туршлагатай. Нийт 50 гаруй ном бүтээл, 20 гаруй нэр төрлийн сэтгүүл, сонин редакторлаж, 10-аад ном бүтээл эмхэтгэсэн. "Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь" III ботийн шинэчилсэн хэвлэлтийн хамтран зохиогч, ерөнхий хянагч редактор.

Шагнал: "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдэг /2010/, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль /2006/,  Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль /2010/, Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн медаль /2013/, Алтан гадас одон /2017/, МСНЭ-ийн Ган үзэг /Сэтгүүлийн шилдэг редактор, 2019/. 

Ц.ОЮУНЧИМЭГИЙН БҮТЭЭЛҮҮД

Нэг. БИЕ ДААСАН БҮТЭЭЛ

Гаалийн хилээр нэвтрүүлж буй хүнсний бүтээгдэхүүний стандарт, хэрэгжүүлэх арга зам /гарын авлага/, Албан орчуулга, ОХУ-ын Гаалийн төв лаборатори, 1997

Дэлхийн чулуун цэцэгс, Ц.Оюунчимэг, Ням гариг сонинд нийтлэгдсэн танин мэдэхүй-уран сайхны өгүүллийн эмхэтгэл, Ном хур, 2014

Эр хүн таны 365 түшиг үг, орчуулгын бүтээл, Сэлэнгэпресс, 2016

Хайрын 365 эшлэл, орчуулгын бүтээл, Сэлэнгэпресс, 2016 

Хоёр. ХАМТРАН ЗОХИОЖ, ХЯНАН ТОХИОЛДУУЛСАН БҮТЭЭЛ

Би, Д.Баттулга, Тэнүүн пресс, 2008 он

Зөв иргэн – Зөв хөгжлийн гарц, С.Одонтуяа, онлайн ном, 2012

Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь /Дэлхий, улс, хүмүүс/ 3-р боть, хатуу хавтастай, А4 өнгөт, хуудасны тоо 832. Сэлэнгэпресс, 2015, 

Гурав. ЭМХЭТГЭЖ ХЯНАН ТОХИОЛДУУЛСАН БҮТЭЭЛ

Миний лобби, Ц.Оюунгэрэл, нийтлэл, илтгэлүүд, хуудасны тоо 284, Сэлэнгэпресс, 2012

Дорнод Монголын геологичид, ДМХХ ТББ, А4, хууд. 382, өнгөт, Ном хур, 2014

Монгол ардын ерөөл магтаал, хуудасны тоо 240, 10х9,5см, Сэлэнгэпресс, 2015 

Үлгэрийн далай-1, Монгол ардын үлгэр. В5, хуудасны тоо 68, Сэлэнгэпресс, 2015

Хайрын увдис /монгол шүлгийн түүвэр/, хуудасны тоо 108, Сэлэнгэпресс, 2016

Тэнгэрлэг эрсийн дуулал /монгол шүлгийн түүвэр/, хуудасны тоо 108, Сэлэнгэпресс, 2016

Монгол ардын шилмэл үлгэр, хуудасны тоо 314, хэмжээ 220 x 172 мм, Сэлэнгэпресс, 2016 

Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө, МСНЭ, хуудасны тоо 184, А5, Мөнхийн үсэг, 2019 он

Дөрөв. ХЯНАН ТОХИОЛДУУЛСАН БҮТЭЭЛ

Байгалийн баялгийг зүй зохистой ашиглан ядуурлаас гарах нь, Э.Энхцэцэг, сургалтын гарын авлага, 2005 он 

Нүүдэлчний яриа, Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт, Англи-монгол ярианы толь бичиг, Нутгийн шийдэл сан, А5, хуудасны тоо 193, Адмон, 2007 

Ногоон нүдэн лам, Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт, хууд. 544, Адмон, 2008 

Ажил мэргэжил /бага лавлах толь/, Нутгийн шийдэл сан, 230х190мм, хуудас 292, Сэлэнгэпресс, 2010

Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага, Нутгийн шийдэл сан, 230х185 мм,  хуудас 587, Сэлэнгэпресс, 2010

Эргэн дурсах он жилүүд, Д.Хумбанцагаан, Тэнүүн пресс, 2012 

Би дэлхийд нэр өглөө АСОАДАРЭ, Б.Батрэгзэдмаа /яруу найраг, орос/, 2013 

Би дэлхийд нэр өглөө АСОАДАРЭ, Б.Батрэгзэдмаа /яруу найраг, монгол/, 2013

Амин хэлхээ, Б.Баярчимэг, өгүүллэгүүд, Тэнүүн пресс, 2013

Бид номын өргөөнийхөн, эмхэтгэгч О.Баясгалан, 2013

Ажил мэргэжлийн тодорхойлолт, 600 нэр төрөл, Хөдөлмөрийн биржийн захиалгаар, 2014

Очир эрхшээгч, Б.Батрэгзэдмаа, роман, Мөнхийн үсэг, 2014

Би дэлхийд нэр өглөө АСОАДАРЭ, Б.Батрэгзэдмаа,  /яруу найраг/, Тэнүүн пресс, 2014 

Сэрсэн дэлхий АСОАДАРЭ, Б.Батрэгзэдмаа /яруу найраг/, Тэнүүн пресс, 2014 

Гэрэлтэх дэлхий АСОАДАРЭ, Б.Батрэгзэдмаа /яруу найраг/, Тэнүүн пресс, 2014 

Үнэт эрдэнийн чулуу, Э.Доржготов, Ном хур, 2014  

Монгол орны байгалийн гайхамшиг, Д.Батболд. Сэдэвчилсэн зурагт лавлах, Монгол хэл дээрх анхны хэвлэлт, хуудас 284, 25,5х24см,зөөлөн хавтастай, Сэлэнгэпресс, 2015

Зам, Д.Банзрагч, роман, /шинэчилсэн хэвлэлтийн хянагч/, Сэлэнгэпресс, 2015 

Монголын хүүхдийн уран зохиолын дээж - I боть. Засвар өөрчлөлт оруулсан 5 дахь хэвлэл, хуудасны тоо 200, 26х18см, хатуу хавтастай, Сэлэнгэпресс, 2015

Манай тахь хаанаас нисэж ирдэг вэ?, М.Бобэк. хуудасны тоо 210, өнгөт ба гар зурагтай, А5 зөөлөн хавтастай. БНЧУ-ын ЭСЯ-Сэлэнгэпресс, 2015 

Дэлхий дээрх хамгийн шилдэг хүүхдийн хоол, Карин Найт, Р.Н ба Тина Руджеро, М.С., Р.Д.Л.Д, монгол хэл дээрх анхны хэвлэлт, Адмон, 2015 

Монголоо таниулъя, Ц.Оюунгэрэл, Сэлэнгэпресс, 2015

Зургийн спорт- I: Түүхэн үндэс, Л.Өнөрчимэг, Сэлэнгэпресс, 2015 он

Зургийн спорт- II: Статус, Л.Өнөрчимэг, Сэлэнгэпресс, 2015 он

Охидын ном, Хөвгүүдийн ном, Сэлэнгэпресс, 2015 он

Хан-Уул дүүргийн 50 жилийн ойн ном, Сэлэнгэпресс, 2015 он

Ажил мэргэжлээ зөв сонгох нь амжилтад хөтөлнө, Д.Хишигбуян, Сэлэнгэпресс, 2015 он

Алсад, Б.Жаргалсайхан, яруу найргийн эмхэтгэл, Бэмби сан, 2015 он

Хайр, Б.Батрэгзэдмаа, хайрын шүлгийн түүвэр, Тэнүүн пресс, 2016 

Сургаалт үлгэр домог, Леонардо да Винчи, /шинэчилсэн хэвлэлт/ Сэлэнгэпресс, 2016

Хайду хаан, С.Батжаргал, түүхэн роман, Сэлэнгэпресс, 2016 

Соёлоо таниулъя, Ц.Оюунгэрэл, Сэлэнгэпресс, 2016

Шинэ алхам-2017, Шинэ алхам ТББ, Мөнхийн үсэг, 2016

Жорлонгоо өөрчилье, Ц.Оюунгэрэл, Сэлэнгэпресс, 2017

Жаран цагаан хонь, Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт, роман, хууд. 680, Сэлэнгэпресс, 2017

Шинэ алхам-2018, Шинэ алхам ТББ, Мөнхийн үсэг, 2018

Гол тоглогч-1, Д.Дамдинжав, Мөнхийн үсэг, 2018

Би бол... Цасны ирвэс /монгол, англи хэл дээрх хүүхдийн зохиол/, А.Болор, А.Саруул,  Сэлэнгэпресс, 2018 

Шинэ алхам-2019, Шинэ алхам ТББ, Мөнхийн үсэг, 2019

Гол тоглогч-2, Д.Дамдинжав, Жиком пресс, 2019

Гол тоглогч-3, Шинэ үеийн гол тоглогч буюу Хожлын 20 бэрс, Д.Дамдинжав, Жиком пресс, 2020   

Амь тэнссэн үеийн тусламж, эмхэтгэгч Б.Пүрэвсүрэн, Хос хас пресс, 2020

 

Орчуулгын бүтээлүүд:

1. Янн Мартел “Пигийн амьдрал” 

2. Франсуаз Саган “Сайн уу, гуниг минь”

3. Орхан Памук “Истанбул: дурсамж ба хот”

4. Элиф Шафак “Хайрын дөчин дүрэм”

5. Жан Жылү “Цахилгаан жаал”

6. Энди Паддиком “Төвлөрөл, бясалгалын хүчээр тархиа чөлөөлөхүй”

7. ДК-Утга зохиол (хамтарсан орчуулга)

8. Жулиа Эндэрс “Гэдэс” (хамтарсан орчуулга)

 

Редакторласан бүтээлүүд:

1. Үй Хуа “Амьдрахуй”

2. Колин Маккалоу “Өргөст модны дууч шувуу”

3. Вольтер “Кандид буюу өөдрөг үзэл”

4. Волфганг Херндорф “Чик”

5. Вероника Рот “Босогч”

6. Кассандра Клэр “Шилэн хот”

7. Жек Лондон “Саран хөндий“

8. Опра Уинфри “Миний сайн мэдэх зүйлс”

9. Мариэ Кондо “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” 

10. Памела Дракерман  “Франц хүмүүжлийн нууц- Bébé өсгөхүй”

11. ДК-Шашин (Агуу санааг энгийнээр цуврал)

12. ДК-Түүх (Агуу санааг энгийнээр цуврал)

13. ДК-Мах 

14. Доналд Миллер “Сторибрэнд бүтээх нь”

15. Жефф Уокер “Бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх нь”

16. Илбэ /хүүхдийн ном/

17. Эгэл шинжлэх ухаан 1, 2 /хүүхдийн ном/

18. Ш.Бадам “Амуухай, Өмөөхэй, Цоохой гурвын аялал” /хүүхдийн ном/