Хандив

Манай байгууллага жил бүр Д.Сүхбаатарын талбайд болдог "Номын баяр"-ыг санаачлан зохион байгуулдаг бөгөөд "Номын ертөнц" нэвтрүүлэг, сэтгүүл эрхлэн гаргахын сацуу номын сан ажиллуулж, номд дуртай клубын сурагчдаа чадавхижуулах сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

Номын баярт 30000-40000 хүнийг хамардаг бөгөөд энэхүү баярт 100 гаруй хэвлэн нийтлэгч,  300-аад зохиолч,  орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдогоороо онцлогтой. Олон зуун мянган хүнд унших баяр баясгаланг бэлэглэдэг иргэдийн дуртай арга хэмжээ бол нөгөө талаараа хүүхдүүдийг ном уншихад нөлөөлдөг хамгийн сэтгэл хөдөлгөм баяр юм. Тиймээс ч жилээс жилд ач холбогдол нь өсөж нийгэмд хүссэн хүлээгддэг гэгээлэг өдрүүд болсоор байна. 

2020 оноос дэмжигчид болох уншигч 1000, 1000 төгрөгөөр баярын санхүүжилтийг босгохоор хандивын давалгаа эхэлсэн билээ. Учир нь төрийн байгууллагаас зөвхөн бодлогын хувьд дэмждэг тул зардлагаа босгохын тулд олон талт ажлыг манай байгууллагаас санаачлан хэрэгжүүлдэг. Үүний нэг нь "Publishin KnowHow" сургалт юм. Та сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сургалт цэсээс, https://www.facebook.com/nomiinertunts фэйсбүүкийн хуудсаар буюу 96962686 дугаарын утсаар лавлаарай.

Иргэн бүр нийгмээ сайхнаар бүтээхэд өөрийн чадах зүйлээр оролцох үүрэгтэйг энэхүү баяр уриаллаг төдийгүй зохион байгуулагчдын 15 жилийн хөдөлмөр шингэсэн үйлс билээ. Хавар, намартаа цуглаж, шинэ ном шимтэн үзэхээр энэ баярт оролцдог ном бүтээгчид, зориод ирдэг уншигчдын хүрээ жилээс жилд тэлсээр байна.

Иргэн таны хандив "Номын Соёлт Ертөнц" ТББ-ын номын соёлыг түгээх үйлст зориулагдах бөгөөд бид жил бүрийн номын баярыг илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй, уншигчид болоод зохиолчиддоо өгөөжтэй байлгахыг зорин ажиллаж байна.

Та бидний үйл ажиллагааг дэмжихыг хүсвэл Хаан банк 5031306811 дансаар сэтгэлийн хандиваа илгээгээрэй.