Эрдэнэтийн номын баяр

”Номын соёлт ертөнц”ТББ, Орхон-Уул аймгийн ”Номын төв”-тэй хамтран орон нутагт номын баяр хийлээ. Энэхүү арга хэмжээ ”Үндэсний номын баяр”-ын үргэлжлэл, ”Оюунлаг Эрдэнэтчүүд” сарын аяны хүрээнд есдүгээр сарын 30-нд Амарын талбайд зохиогдсон юм. Улаанбаатар хотоос 40 гаруй зохилч, орчуулагч, хэвлэн нийтлэгч оролцлоо. Энэ үеэр орчуулагч Д.Болдбаатар ”Гадаад хэл төгс сурахуйн нууц” лекцээ уншив.

Эрдэнэтийн номын баяр нь орон нутгийн уншигчдыг дэмжих зорилготой арга хэмжээ байлаа. Цаг агаарын байдал арга хэмжээнд маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч гэлээ аливаа шинэ зүйлд дадаж хэвшихэд хугацаа болон олон хүний оролцоо дэмжлэг хэрэгтэй. Хамтран ажилласан Эрдэнэтийн номын төвийн хамт олондоо талархал дэвшүүлье. Бусад аймгуудаас түрүүлж сэтгэж, урд нь л алхаж байна. Удахгүй уншигчдаараа гайхуулдаг хот болоорой.

2017.09.30

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Сэтгэгдэл (3)

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар