
Энэ жил номын баярыг Улаанбаатар хотод 30 дахь удаагаа зохион байгуулсан бол энэ намраас орон нутагт тойрон ажиллах үйл ажиллагааг эхлүүлжээ.
Цааш уншихНом бол бүтээлч сэтгэлгээний эх булаг.
Хүн бүхэн мэдлэг, мэдээлэл, боловсролыг цахим орчноос авах боломжтой болсон энэ цаг үед цаасан хэвлэл, номын соёлыг бүрэн гээсэнгүй. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь болсон сонгодог уран зохиолуудыг хэвлэмэл хэлбэрээр нь унших явдал харин ч эсрэгээрээ газар авч байна. Харин номын соёлыг олонд хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, нийтэд сурталчилан таниулах, зохиолч уншигчдыг холбосон гүүр болж буй нэгэн цогц, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ буюу “Үндэсний номын баяр” ирэх сарын 20-22 өдрүүдэд 31 дэх удаагаа зохион байгуулагдахаар болжээ.
Ном бол ...
Ном бол зүтгэлийг мэдлэгжүүлдэг хэрэгсэл юм.
Ном бол нийгмийн соён гэгээрэл, мэдлэг боловсрол, эрдэм мэдлэгийн үндэс юм.
Ном бол оюуны хоол, тархины тэжээл юм.
Номын гэгээ туссан газар хүмүүний чанар бүтэн оршдог.
Хүнийг хамгийн ихээр үнэ цэнэд оруулдаг бүтээгдэхүүн бол ном юм.
Ном бол миний сэтгэлийн болоод оюуны хаан байдаг. Миний нүд номыг илэхгүйгээр хэзээ ч тайван байж чадахгүй.
Техник технологи хичнээн өндөрт хөгжсөн ч хүн төрөлхтөний бодож олсон бүх гайхамшгийн охь манлай нь ном байна гэдэгт би итгэдэг.
Ном бол дампуурдаггүй банк.
Номгүйгээр соён гэгээрэлд хүрэх боломжгүй, соён гэгээрэлгүйгээр хөгжил дэвшилд хүрэх боломжгүй.
Бидний тархи толгой байнга завгүй байх ёстой юм. Үүний тулд ном хэрэгтэй.
Ном бол хөлс нэхдэггүй профессор.
Номоор бид хаана ямар түвшинд явж байгаагаа мэднэ. Мэдэхийн тулд ном жамыг, жам номыг, ном зүйг дагах ёстой. Үүнийг л дагавал аливаа юм бүтэх номтой. Ном бол миний дээд шүтээн.
Ухаанаа тэлье гэвэл ном унш.
Ном бол нам биш.
Хүүхэд байхад ном надад давуу эрх олгопог байсан. Тиймээс уншдаг хүн бусдаас дандаа давуу эрхтэй.
Ном хүний сэтгэлийг боловсруулдаг зүйл.
Номгүй амьдарч байгаа хүмүүс ямар хэцүү вэ.
Ном бол миний дайсан. Би номыг нээхдээ миний ухаан хүрэх болов уу гэж айдаг.
Ном бол ертөнцийн түүхийн хамгийн том бичиглээс...
Ном бол амьдралтай тэнцүү багш.
Зөв амьдрах, хүн шиг хүн болгох багш бол ном.
Ном бол ертөнцийг харах цонх биш юм. Харин миний багаж хэрэгсэл.
Хорвоо хоёрхон нартай юм. Нэг нь тэнгэрийн нар нөгөө нь оюуны нар. Оюуны нар бол ном.
Ном уншичихаар л ухаан нэмэгдээд явчихна гэж байхгүй.
Гэхдээ ном уншихгүйгээр ухаанаа нэмэх арга байхгүй.
Ном бол хүн төрөлхтөний бодож олсон хамгийн том үнэт зүйл.
Ном бол арав дахь эрдэнэ.
Энэ жил номын баярыг Улаанбаатар хотод 30 дахь удаагаа зохион байгуулсан бол энэ намраас орон нутагт тойрон ажиллах үйл ажиллагааг эхлүүлжээ.
Цааш уншихТус номын баярыг Номын соёлт ертөнц ТББ-ын санаачлага дор зохион байгуулсаар ирсэн. Уг баярт уншигчид хүндэлж, хайрладаг зохиолчидтой уулзах, номон дээрээ гарын үсэг зуруулах боломж олддог.
Цааш унших