2005 онд номд дуртай залуус нэгдэж Монголд анх удаа номын мэдээллээр дагнасан “Номын ертөнц” нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч, уншигчдад хүргэх болсноор бидний түүх эхэлсэн. Энэ цагаас хойш номын салбарт 12 жил тогтмол үйл ажиллагаа явуулахдаа С1, UBS телевизийн дэлгэцээр нийт 650 дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэж

.

Тус нэвтрүүлэг 2018 оноос хэлбэрээ өөрчилсөн ч нэвтрүүлгийг даган дуурайсан контентууд бүтээгдэх болсон бөгөөд бид ч нэвтрүүлгээ олон дүү дагууллаа хэмээн бэлгэшээдэг. Номд дуртай бидний хэдэн залуусын энгийн хүсэл сонирхол яван явсаар, хөгжин дэвжсээр жил бүр Д.Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр”-ыг санаачлахад хүргэсэн.  

2007 онд “Номын соёлт ертөнц” ТББ байгуулан нийгэмд хандсан үйл ажиллагаагаа өргөжүүлж "Ном бол..." лекц, зохиолч-уншигчдын уулзалт, номын клубын уулзалт зэрэг өргөн хүрээтэй ажлуудыг хийх болсон. Тэр дундаас зохиолч уншигчид номд шимтэгчдийн дунд хүлээлт үүсгэн хамгийн өргөн цар хүрээтэй болдог үйл ажиллагаа бол Үндэсний болон Улаанбаатар номын баярын өдрүүд юм.

Хавар, намар номын баярыг тогтмол зохион байгуулж зохиолчдыг идэвхижүүлж, уншигчдыг урамшуулах, нийтийн уншлагыг дэмжих, нийгэмд ном унших оюуны соёлыг түгээхэд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байна. Одоогоор номын баяр Улаанбаатар хотноо нийт 28, Эрдэнэт хотноо 2 удаа зохиогджээ.

 

Мөн бид номын ертөнцийн мэдээ мэдээлэл, санал санаачлагаар түүчээлсэн "Ном бол...", "Номын ертөнц" сэтгүүлийг эрхлэн гаргаж ном сонирхогчид болон орон нутгийн номын сангуудад үнэгүй хүргэдэг. Өдгөө сэтгүүлийн 16 дугаар уншигчдад хүрсэн бөгөөд бидний гаргасан санал санаачилга бодит биеллээ олсоор буй нь талархалтай.

“Номын соёлт ертөнц” ТББ номын хандив, бэлэг, номыг хүргэх ажлыг тогтмол зохион байгуулдагаас хамгийн гэгээлэг хэсэг бол шинэ он солигдохын өмнө өвлийн өвгөн, цасан охин уншигчид, ном бүтээгчидтэй уулзан номтой бэлгээ барьдаг. Бидний гараас номын бэлэг авч урамшсан хүүхэд залуус номын сайн нөхөр болсон гэдэгт бид итгэдэг.

Мөн нэвтрүүлэг болон бусад үйл ажиллагааны хүрээнд цуглуулсан номоо зорилтот газарт хандивладаг нь уламжлал болсон юм. Бид номын салбарын хөгжилд, цаашлаад монголчуудынхаа оюуны хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, түүчээлэн ажиллаж буйдаа урамшдаг. Номын худалдааны эргэлт, уншилт нэмэгдсэн нь мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжихөд том хувь нэмэр болсон юм. Цаашид номын баяраа Олон улсын нэр хүндтэй, өргөн хүрээтэй баяр болгох зорилго тавин ажиллаж байна.

Арав таван жилийн өмнө буурь суурьтай ахмад насныхан л ном ярьдаг байсан бол одоо номын ертөнц залуусаар хүрээгээ тэлэн өргөжжээ.

Ном бол бүтээлч сэтгэлгээний эх булаг.

www.bookworld.mn

bookworldngo@gmail.com

Харилцах утас: 96962686

Facebook: Номын ертөнц