”НОМЫН БАЯР”-т явахаасаа өмнө таны зайлшгүй МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний "Номын баяр" энэ бямба, ням гарагт буюу есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох гэж байна. Номд хайртай хэн бүхний хүсэн хүлээсэн өдрүүд айсуй. Хоёр өдрийн турш номоор амьсгалах энэ өдрүүдэд та юу бэлдэх ёстой вэ. Таны зайлшгүй мэдэх ёстой зүйлсийг сануулъя.

1. Юуны өмнө цаг агаартаа тохируулан хувцаслаарай. Номын баярын өдөр сэрүүхэн байх төлөвтэй байсан шүү. Та дулаан хувцаслаад гараарай.

. Мөн том цүнх эсвэл даавуун тор авч явахаа мартуузай. Та ном уншдаг бол аль болох гялгар уутнаас татгалзахыг хичээгээрэй. Байгальд ээлтэй, эко, даавуун торыг өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь зүйтэй.

3. Худалдаж авах номын жагсаалтаа гаргах хэрэгтэй. Яаралтай эсвэл зайлшгүй унших шаардлагатай номоо хямдралтай авах боломж номын баяраар л олдох юм шүү.

4. Та хуучин ном сонирхдог уу? Тэгвэл хуучин номын худалдаагаар заавал ороод гараарай. Ховор орчуулгатай, нандин номуудыг хямд үнээр олох ч юм бил үү... 5. Номын баяраар хэсэхэд ихэнх тохиолдолд төлөвлөөгүй ном худалдаж авах гэх мэт илүү зарлага гардаг учир хэтэвчиндээ гэнэтийн үед ашиглах бэлэн мөнгөтэй явах нь чухал.

6. Номын баяр бол танилын хүрээгээ тэлэх хамгийн боломжтой үе. Магадгүй та энэ үеэр өөртэйгөө ижил сонирхолтой, ном унших дуртай, урлагт хайртай шинэ найзтай болох ч юм бил үү.

7. Энэ жилийн номын баяр ямар онцлогтойг та мэдэж байгаа юу? Хэрэв үгүй бол ЭНД-ээс бас ЭНД-ээс уншаарай. https://news.zindaa.mn/2vq6 https://news.zindaa.mn/2vs5 https://news.zindaa.mn/2vs1 8. Номын баяраар та хамгийн хайртай зохиолчоо бодитоор нь харах боломж

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

wave

Цонх хаахыг хүсвэй ESC эсвэл close дар